Я.СОДБААТАР: УЛААНБААТАРТ “ГАЦСАН” ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ, БУЦААНА

Өнөөдөр /2020.11.22/ 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж байгаа асуултуудад тайлбар, нэмэлт мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан; Улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар  төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар  тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал бөгөөд  үнэр, амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал гэсэн … Continue reading Я.СОДБААТАР: УЛААНБААТАРТ “ГАЦСАН” ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ, БУЦААНА